“МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024” мөс цасны баярт
2024-01-21

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Ховд аймагт зохион байгуулагдсан “МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА-2024” мөс цасны баярт Завхан нутгаа төлөөлөн УИХ гишүүн, Соёл урлаг, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, Соёл Урлагийн газрын дарга М.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат менежер зэрэг нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон “Жангар тууль хайлах ёслол”, “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярын нээлтийн үйл ажиллагаанд оролцсоноос Соёл урлагийн салбараас “МЭНДЧИЛГЭЭ”-ний төрөлд Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын бүжгийн багш СТА А.Отгон, морин хуурч, хөөмийч СТА М.Санжаажав, бүжигчин СТА Д.Ганбаатар, СТА Б.Отгонтөгс, СТА Ч.Ууганзаяа, Д.Адьяадулам, М.Дэлгэрсайхан, Ү.Манлайбаатар, нар МУСТА Ш.Доржжүгдэрийн дэглэлт “Цаатан”, МУСТА Б.Энхтайваны дэглэлт “Эсгийт найр” бүжгээр оролцож мөнхүү уртын дууны өвлөн уламжлагч СТА О.Бат-Өлзий, Р.Сувд-Эрдэнэ, Н.Ёндонренчин нар Отгонтэнгэр хайрханы магтаал “Оройн чимэг” уртын дуугаараа Баруун монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

   

# Сэдвүүд
Фото мэдээ