Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах чиглэл өгчээ
2022-10-12

Завхан аймаг түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын хүрээнд 520 цэгт хүрч ажиллажээ.

Орон нутгийн хамгаалалтад авсан түүх соёлын 520 цэгийн 6700 гаруй үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулаад байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамжаар байгуулсан аймгийн салбар комисс 13 суманд ажиллажээ.

 Энэ ажлын хэсэгт 24 сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хамтарч баг болон ажилласан бөгөөд 13 сумын нутаг дэвсгэрт байрлах улсын болон орон нутгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг хийгээд байна.

Мөн үеэр дээрх сумдын удирдлагууд, Соёлын төвийн холбогдох ажилтнуудад хариуцлагын гэрээ байгуулж, дурсгалыг хадгалж хамгаалах. Хууль, тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах талаарх зөвлөмж чиглэлийг өглөө.

Мөн дээрх сумдтай тухайн нутгийн иргэд, ялангуяа хүүхэд залуучуудад орон нутгийнхаа хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт газруудын үнэт түүхийг сурталчлан таниулах, хадгалан хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах.

Сум бүрийн онцлог, түүх, соёл, зан заншлаа өвлүүлэн үлдээх нь ямар ач холбогдолтой болохыг таниулах ажлыг цаашид тогтмол зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Завхан аймгийн Тэс сумын нутагт байх энэхүү овооны зүүн талын хадан дээр “Энэ сайхан нутагт хавар ирээд, намар буцав” гэсэн агуулгатай түрэг бичээс бий.

Завхан аймгийн Тэс сумын нутагт байх түүх, соёлын хосгүй өв, Сүмт толгойн туурь

Завхан аймгийн Сантмаргаз суманд байх Дуут хад

# Сэдвүүд
Uncategorized